Цас хүнд дурлажээ…өгүүллэг

бичсэн: good luck all, 2011-02-22, 16:35
Цас хүнд дурлажээ.Хэзээ ч тийм юм байж таарахгүй. Гэхдээ дурласан л юм даа.Гудамжны гэрлийн төмөр бүрхүүл салхинд савласан гуравдугаар сар.Yдэш орой.Өнөөх бүсгүй цонхон дээрээ.Цонхны наана будрах цас. Бүсгүйн нүд хөгжилтөй. Тэр инээмсгэлэн будрах цасыг ажина.Бүр ширхэг бүрийг алдалгүй харахыг хичээнэ.”Тийм баяртай инээмсгэлэл,гэрэлтсэн харц. Яг тэндээ,яг тэндээсээ битгий холдоосой. Намайг гайхан бишрээсэй гэж цас бодлоо. Тэгээд цас яг л дурлаж үзээгүй залуу хүн шиг аашилж, өөрийн чаддаг бүхнээ бүсгүйд гайхуулахаар шийдэв.Өөрийгөө улам бишрүүлж, улам алмайруулах гэсэн тэнэг хүсэл цасыг эзэмдэн...
төрөл:Өгүүллэгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих