2011-02-22
Шинэ Зеландад 6.3 баллын хүчтэй газар хөдөлжээ
Шинэ Зеландын Өмнөд арлын Крайстечерч хотод 6.3 баллын хүчтэй газар хөдөлжээ. Тус хотод зургаан сар хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа газар хөдөлжээ. Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн төв нь Өмнөд арал хотын зүүн урд хэсэгт байжээ. Цагдаагийнхны мэдээлснээр олон тооны хүн амь насаа алдсан бөгөөд зорчигч тээврийн хоёр автобусны дээрээс барилга нурсан байна. Түүнчлэн өөр газар ч иймэрхүү осол гарч, хүмүүс нурангид дарагдсан гэж мэдээлжээ. Харин амь үрэгдсэн хүний тоог хараахан гаргаагүй байгаа аж. Энэ удаагийн газар хөдлөлт өнгөрсөн 9 дүгээр сарын 4-нд болсон 7.1 баллын хүчтэй газар хөдлөлтөөс илүү хохирол учруулсан гэж Шинэ Зеландын үндэсний иргэний хамгаалалтын газраас мэдээлжээ. Газар хөдлөлтийн төвд орших Литтелтон дүүргийн барилга, гол замуудын 60 хувь нь эвдэрч сүйдсэн байна. Байгалийн гамшигтай холбогдуулан Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кей мягмар гарагт Засгийн газрын яаралтай хуралдаан зарлажээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax