2011-02-22
хайрын шүлэг

 
-Хүний амьдралд хамтдаа байсан цаг хугацаа хэзээ ч мартагдашгүй нандин зүйл билээ.

-Хүн ухаантай энэрэнгүй байх тусмаа алива хүний сайн талыг олж хардаг.

-Харилцаа хайрыг бүтээдэг, хайрыг сэтгэл зүрх бүтээлдэг энэ нь сүүлдээ дурлал болдог.

-Мартана гэдэг өөрөө мартагдана гэсэн үг.ДЕЙЛ КАРНЕГИ.

-Хүний бүхий л дутагдлаас хамгийн сонирхолтой нь бөгөөд өршөөж болохуйц нь хайр юм.ЧАРЬЛЗ ДИККЕНС.

Хайр бол тэвчээртэй энэрэнгүй юм.Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, өөрийнхийг эрдэггүй, ууралдаггүй...Харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй--1Коринт 13:4-8.

Зөвхөн танд зориулав

Намайг аргадаач

Нүдэнд минь нуугдсан гунигийг үргэтэл

Нүүрэнд минь инээмсэглэл тодортол намайг аргадаач

Нүгэлт хорвоог аз жаргалтай гэж итгүүлж аргадаач

Нүцгэн гомдолыг минь бүлээстэл аргадаач

Уйндаа автаж татсан тамхины иш бүрийг тоолж аргадаач

Уйлахдаа унагасан нулимс бүрийг минь тосож аргадаач

Зүгээр л энгэртээ тэвэрч зулайг минь үнсэж аргадаач

"Зүрх минь чинийх гэдгийг мэдэх үү"....гээд аргадаач

Хэрвээ чи намайг аргадахгүй бол

Хэтэрхий оройтож мэднэ

Хэлж амжаагүй үгсээ булшин дээр минь шивнэж

Хэдхэнээр тоологдох насыг минь зүрхэндээ аргадаж мэднээ

Буцааж болдоггүй жам хорвоод зөндөө байдаг ч

Буруутгаж чадахгүй сэтгэлдээ чамайг би уучилсан

Бусад нь хэрэггүй ээ.....чи л намайг аргадвал

Бурхадын оронд сүнс минь амар амгалан оршиноо 
Бичсэн: good luck all | цаг: 16:37 | Хайрын шүлэг
Холбоос | email -ээр явуулах | |
Сэтгэгдэл: