2011-02-22
iBT TOEFL шалгалт гэж юу вэ?

Та АНУ, Канад, Шинэ Зеланд болон дэлхийн бусад томоохон их дээд сургуулиудад суралцахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол танд юуны түрүүнд зайлшгүй Англи хэлний шаардлагын стандарт хэлбэрээр тогтоож өгдөг TOEFL® iBT шалгалтын оноо байх шаардлагатай. TOEFL® iBT шалгалт нь Англи хэлний чадварыг тогтоодог шалгалтуудаас хамгийн өргөн тархсан нь бөгөөд дэлхийн 136 оронд 6000 гаруй коллеж, их дээд сургууль болон лицензэт агентлагуудад хүлээн зөвшөөрөгддөг. TOEFL® iBT шалгалтыг дэлхий дээр нийтдээ 4300 тестийн төв хурдан шуурхай тогтоосон графикын дагуу амжилттай зохион байгуулан танд үйлчилж байна. TOEFL® iBT /TOEFL-Test of English as a Foreign Language / /iBT-internet-based test/ шалгалт нь таны Англи хэлний чадварыг унших, сонсох, ярих, бичих гэсэн 4 чадварын хүрээнд /Academic/ буюу их дээд сургуулийн түвшинд шалгаж тогтоох зорилготой юм. Шалгалтыг таны амьдран суугаа газарт ойр байгаа тестийн итгэмжлэгдсэн төвүүд дээр өөрийн биеэр очиж өгнө. Тухайн итгэмжлэгдсэн төвүүд шалгалтыг зохион байгуулах график төлөвлөгөөтэй байдаг ба та тэндээс өөрийнхөө шалгалт өгөх өдрийг олж мэдэж болно. Ерөнхийдөө TOEFL® iBT шалгалт нь 3.5-5 цаг компьютер дээр явагддаг ба 1.Уншлага /Reading/ 2.Сонсгол /Listening/ 3.Яриа /Speaking/ 4.Бичлэг /Writing/ гэсэн дараалалтай байна. Манай JET SCHOOL OF ENGLISH сургуулийн iBT TOEFL Test Center дунджаар сард 2 удаа энэхүү шалгалтыг зохион байгуулдаг ба мөн албан ёсны TOEFL® iBT шалгалтад бэлтгэдэг 8 долоо хоног, 144 цагийн ангидаа элсэлт авч байна. Энэхүү анги нь: •өглөө 09.00-11.10 •өдөр 15.20-17.30 •орой 18.20-20.30 гэсэн 3 анги нээгдэх ба 7 хоногийн 6 өдөр мэргэжлийн өндөр ур чадвартай монгол, америк багш нар орохоос гадна online горимд дадлага тест ажиллаж өөрийн оноог тухай бүр тооцоолж болох юм. Шинэ анги 2011.03.04-нд хичээл эхлэх бөгөөд бүртгэл 2011.03.02-нд дуусна. Та 327610, 337610, 99097610 утсуудаар бүртгүүлж дэлгэрэнгүй мэдээллээ аваарай! Та бүхэнд амжилт хүсье!
Таны ирээдүй таныг хүлээж байна!!!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax